
Хүний бие өөрөө байгалийн гайхамшиг бөгөөд хүн төрөлхтөн одоог хүртэл учир нууцыг нь бүрэн олоогүй л явна. Тэгвэл бидний бие махбодод өдөр тутам ямар үйл явц өрнөж байдгийг сонирхуулья.
– Хүний биеийн хөлс ямар ч үнэргүй. Харин арьсан дээрх бактериуд хөлсөөр хооллож эвгүй үнэр үүсгэдэг байна.
– Хүн өдөрт 0.5 -1.5 литр шүлс ялгаруулдаг. Ойролцоогоор нэг ундааны савыг дүүргэх хэмжээ юм. Харин насан туршдаа усан сан дүүргэх хэмжээний шүлс ялгаруулдаг.
– Хүний хуруу 13 нанометр хүртэлх жижиг зүйлсийг мэдэрч чадна. Хэрэв таны хурууны өндөг дэлхий шиг хэмжээтэй байсан бол машин, байшин зэргийг тэмтрээд ялгаж чадна гэсэн үг юм.
– Хүний арьснаас цагт 600 мянган эс гууждаг.
– Хүний хамар, чих хоёр насан туршдаа томорч байдаг. Хөгшин хүмүүсийн хамар унжуу болон чих том байдгийн учир нь энэ юм.
– Хурууны хээний адил хүн бүрийн хэлний хээ давтагдашгүй.
– Сэрүүн байх үед хүний тархи жижиг хэмжээний гэрлийн чийдэнг асаахад хангалттай хэмжээний эрчим хүчийг ялгаруулдаг.
– Хүний биеийн 70 хувь нь ус. Харин ясны 31 хувийг ус бүрдүүлдэг.
– Хүний аман дотор дэлхийн бүх хүн амаас ч илүү их бактер бий.
– Таны зүрх өдөр бүр ачааны машиныг 32 км зайд чирэх хэмжээний энерги гаргадаг.
– Хүн нэг алхах төдийд л биеийн 200 гаруй булчин ажилладаг.
– Хэрав та ходоодны хүчлээ арьсан дээрээ дусаавал түлж нүх гаргана.
– Хүний гарын чигчий хуруу байхгүй бол гарынхаа хүчний 50 хувийг алддаг.
– Хүний уушги таван минут хүртэл тэсэх хэмжээний хүчилтөрөгчийг хадгалж чадна.
– Хүний бие дэх атомууд 13.7 тэрбум жилийн өмнөх Их тэсрэлтийн үеэр үүссэн атомууд юм.
– Хэрвээ хүний тархи компьютер байсан бол секундэд 38 мянган триллион үйлдэл хийх хүчин чадалтай байх байж. Дэлхийн хамгийн супер компьютер үүний дөнгөж 0.002 хувийг л хийж чадна.
Эх сурвалж: Livescience.com

0 cэтгэгдэлтэй