Барилгын кран унаж, хоёр иргэн амиа алджээ

               
2022-06-22 0
Зургийн эх сурвалж: MPA

Хан-Уул дүүрэг дэх Хүннү 2222-ын хажууд байрлах барилгын кран унаж, хоёр иргэн нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр, 36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан бөгөөд одоогийн байдлаар ХУД-ийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Холбоотой мэдээ