Товчхон
               

Дэлхий даяар 2.9 тэрбум хүн интернэтэд холбогдоогүй байна

               
2022-06-22 0

Дэлхийн хөгжлийн тайланд тэмдэглэснээр, 2021 оны эцсийн байдлаар дэлхийн хүн амын 38 орчим хувь буюу 2.9 тэрбум хүн интернэт ашиглах боломжгүй байна. Мөн интернетэд холбогдоогүй хүмүүсийн 96 хувь нь хөгжиж буй орнуудад байна гэж Олон улсын хөгжлийн мэдлэг төвөөс гаргасан тайланд дурджээ. 

2020 онд дэлхийн хэмжээнд хот суурин газарт амьдарч буй хүмүүсийн 75.6 хувь нь интернэт хэрэглэж байгаа бол хөдөө орон нутагт энэ үзүүлэлт 38.8 хувьтай буюу хоёр дахин бага байна гэдгийг тайланд онцолсон байна.

Бага, дунд орлоготой улс орнуудад эмэгтэйчүүдийн дөнгөж 58 хувь нь гар утсаар интернэт хэрэглэж байгаа нь эрэгтэйчүүдээс 15 хувиар бага байна.

Холбоотой мэдээ