Анимэ: Цахим сүлжээн дэх Гоо үзэсгэлэн ба Араатан

               
2022-01-14 0

Японы аниме бүтээгч Маморү Хосода дижитал эрин зуунд зориулсан Гоо үзэсгэлэн ба Араатан хоёрын ремикст эцгийнхээ хамт Японы хөдөө нутагт амьдардаг, өсвөр насны охин Сүзүгийн уй гашууг харуулсан бүтээл хийжээ. Уг бүтээлд охиныхоо сэтгэл зүйг үл ойлгох эцгийн тухай гардаг байна.

Бодит ертөнц дээр уй гашууд автсан сэтгэл гутралтай Сузу үнэн хэрэгтээ цахим орчинд алдартай гоо үзэсгэлэн болсон байдаг. Өөрийн гадаад үзэмжид итгэлгүй Сузу хэрхэн бардам, биеэ даасан нэгэн дотор нь нуугдаж буйг мэдэрнэ. Сүзү цахим сүлжээнд алдартай тул өөрийн адилаа хайх бөгөөд энэ үед Араатантай учирдаг. Тэдний дотно харилцаа хэрхэн хөгжиж, хэрхэн гадаад ертөнцтэй харилцах хандлага нь өөрчлөгдөхийг энэ уран бүтээл үзүүлнэ. Гэхдээ үзэгчдийн төсөөлсөн шиг Гоо үзэсгэлэн ба Араатан биш гэж баттай тэмдэглэх хэрэгтэй. Тэдний учрал хамаагүй өөр түүхийг өгүүлнэ. Интернэт цахим сүлжээ жингүйдэхтэй адилхан гэдгийг тус киногоор мэдэж болох аж.

Холбоотой мэдээ