Товчхон
               

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Ням гарагт болно

               
2022-06-23 0

“Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны Ням гарагийн 12:00 цагаас болно. 

Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уг барилдааныг “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй аж. 

Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. Үндэсний их баяр наадмаар 1,024 бөх барилдах юм. 

Эх сурвалж: МҮБХ

Холбоотой мэдээ