Товчхон
               

Манай улс АИ-92 шатахууны 37 хоногийн нөөцтэй байна

               
2022-06-23 0

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)-наас мэдээлэв.

Тодруулбал,

  • -А-80 шатахуун 12,090 тонн,
  • -АИ-92 шатахуун 48,998 тонн,
  • -АИ-95 шатахуун 4,950 тонн,
  • -Дизель түлш 70,621 тонн байна.

Эдгээрийг хоногийн хэрэглээгээр шилжүүлэн тооцвол, АИ-92 шатахууны 37, АИ-95 шатахууны 37 хоногийн, А-80 шатахууны 73, Дизель түлшний 26 хоногийн, 39 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотод АИ-92 шатахууны 25, АИ-95 шатахууны 43, Дизель түлшний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа юм.

Манай улс он гарсаар нийт 813.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд

  • -А-80 шатахуун 18.2 мянган тонн,
  • -АИ-92 шатахуун 273.7 мянган тонн,
  • -АИ-95/98 шатахуун 13.8 мянган тонн,
  • -Дизель түлш 405.3 мянган тонн,
  • -онгоцны түлш 25.2 мянган тонн,
  • -бусад 77.1 мянган тонн байна.

Холбоотой мэдээ