Л.Ганбат: Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлсэн ч ЭЕШ өгөх боломжтой

               
2022-06-23 0

Олон улсын шалгалтын оноогоо энэ жилээс эхлэн Монгол Улсын Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын дүн оноотой дүйцүүлэх боломжтой болсон.

Уг шинэ журмын хүрээнд “IELTS, TOEFL, SAT, IP, AB зэрэг олон улсын шалгалт өгч, оноо авсан суралцагчид заавал ЭЕШ өгөх шаардлагагүйгээр оноогоо дүйцүүлж, түүгээрээ дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах эрх нь нээлттэй. Энэ жил улсын хэмжээнд 560 орчим суралцагчийн дүн оноог дүйцүүлж, батламж хуудсыг олгосон” гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэлэв.

Мөн оноогоо дүйцүүлсэн байлаа ч тухайн хичээлээрээ ЭЕШ өгч болох аж. Энэ тухай тэрбээр “Олон улсын шалгалтын оноо дүйцүүлсэн хичээлээрээ ЭЕШ өгч, аль өндөр оноогоороо их, дээд сургуульд бүртгүүлэх боломж нь нээлттэй. Оноо дүйцүүлсэн суралцагчдыг ЭЕШ өгсөн шалгуулагчдаас тусад нь жагсаана” хэмээлээ.

Холбоотой мэдээ