ДАШТ: Монголын баг Германыг 2 оноогоор хожлоо

               
2022-06-25 0

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Германы багийг хожлоо.

Бельгийн Антверпен хотод болж буй тэмцээнд манай улсын шигшээ эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөж байгаа. Нийт 40 улсын баг дэлхийн аваргын алдрын төлөө өрсөлдөж буй юм.

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд нар сонгогдсон бөгөөд Германы хүчирхэг багийг буулган авсан мөчийг дараах бичлэгээс үзээрэй.

Харин эмэгтэй шигшээ багт Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар эх орныхоо нэрийг өргөхөөр хүч үзэж байна. Тэд тэмцээний С хэсэгт багтсан бөгөөд Польш, Египет, Доминикан, Бельги зэрэг багуудтай өрсөлдөх хуваарьтай. Харин эрэгтэй шигшээ тэмцээний В хэсэгт Литви, Герман, Тайвань, Чилийн шигшээ багуудтай багтсан.

Сонирхуулахад, манай улс сүүлийн гурван удаагийн ДАШТ-д оролцох эрхээ авсан. Гэхдээ медаль хүртэж байгаагүй юм. Харин өнөөдрийг хүртэл Олимпын наадамд хүртэл өрсөлдсөн гэдэг утгаараа энэ удаад бид медальд хүрнэ гэх хүлээлт өндөр байна.

Холбоотой мэдээ