Энэ оны эхний улиралд иргэдэд 57.5 тэрбум төгрөг буцаан олгожээ

               
2022-06-26 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2 хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.

Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ. 2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9 хувь нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

-Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

-Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,

-Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,

-Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Холбоотой мэдээ