Беларусь, Гүрж, Азербайжан улс руу зорчих болон ачаа тээвэрлэхдээ анхаарах зүйлс

               
2022-06-27 0

Ачаа тээврийн гол зангилаа бүс нутгууд болох Беларусь, Гүрж, Азербайжан зэрэг улс руу зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байна.

Иймд дээрх улсуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй Монгол Улсын иргэд өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, зохих ангиллын визийг /Гүрж, Азербайжан улсын виз/ мэдүүлж, хүлээн авсны дараа зорчих, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, гадаад улсын хууль, тогтоомжийг хүндэтгэн зорчихыг ГХЯ-наас анхаарууллаа.
 
Түүнчлэн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй зорчихыг сэрэмжлүүлж байна.

Гүрж улсын виз мэдүүлэх цахим хаяг: www.evisa.gov.ge

Азербайжан улсын виз мэдүүлэх цахим хаяг: www.evisa.gov.az/en/

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ