ҮЙЛ ЯВДАЛ: Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болно

               
2022-06-27 0

Төрийн ордонд

09:00 цагт Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Их танхимд эхэлнэ.

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

15:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.

“Корпорэйт” конвеншн центрт 

10:00 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновац” үндэсний зөвлөгөөн болно.

Блю Скай зочид буудалд

10:00 цагт “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд жижиг, дунд үйлдвэрийн оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд

10:00 цагт Бурхан багшийн их эрдэнийн шүтээн ринсрэл, цахиурыг буцаан залах ёслолын үйл ажиллагаа болно.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна

10:00 цагт тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардана.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:30 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэх талаар мэдээлнэ.

Сүхбаатарын талбайд

14:00 цагт “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022” үзэсгэлэн худалдааны хүрээнд “Монгол гоёл” өдөрлөг болно.

Холбоотой мэдээ