Товчхон
               

Төрийн албаны ерөнхий шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна

               
2022-06-27 0

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-нд шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарлаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилыг үндэсний цахим платформд байршуулж, e-TAZ аппликэйшн, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн албаны шалгалтад бэлтгэх, оролцох бүх талын боломжоор иргэдийг хангах, их, дээд сургууль шинээр төгсөгчид болон өндөр мэдлэг, боловсрол, ур чадвартай иргэдээр төрийн албаны нөөцийг баяжуулах чиглэлээр зохион байгуулах  юм.

Мөн Төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор хэрэгжүүлэх төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардах мэдлэг, цогц ур чадвар болон төрийн албаны шинэтгэлийн үзэл санаа, зарчмыг сурталчлан таниулж, төрийн албаны сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлүүдэд даалгалаа.

Холбоотой мэдээ