Б.Бат-Эрдэнэ: 23 иргэнийг долоодугаар сарын 21-нийг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулахгүй

               
2022-06-29 0

Засгийн газрын хуралдаанаар ойн талбайн норматив байршил батлах Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн анги, сум дундын ойн ангиудын байршлаас шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалтуудыг хийж байгаа. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргалаа. Түүнээс гадна 737 мянган га газар ойн хөнөөлт шавьжтай тархсан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум орчим төгрөгийг яаралтай батлуулан, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх шийдвэрийг гаргасан гэв.

Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ сайд БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 23 иргэн аяллын хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан асуудлаар “Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна” гэв. 23 иргэнийг долоодугаар сарын 21-нийг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулахгүй. Эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй. Тийм учраас долоодугаар сарын 21-нийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оргон зайлсан гэж мэдэгдэл хийх нь өрөөсгөл асуудал. 23 иргэнийг хууль бусаар харласан мэт мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэлээ.

Холбоотой мэдээ