Товчхон
               

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Холимог тогтолцоонд шилжих нь зүйтэй

               
2022-01-18 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцуулсан юм. Тэгвэл танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

“Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд сонгодог парламентад шилжих эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Үүнийг талархан хүлээж авч байна. Долоо хоногийн өмнө Монголын парламентын болоод парламентаас гадуур үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй намын удирдлагууд Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор Төрийн ордонд хуралдаад 100 хувийн саналаар Сонгодог парламентын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж гарын үсгээ зурсан. МАН-ын болон АН-ын бүлгийн дарга нар бүгд нийлээд энэ саналыг дэмжсэн. Энэхүү албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад танилцуулна. Үүнийг та дэмжиж байна уу” хэмээн асуув.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Парламент бол бага ард түмэн. Нийгмийн бүхий л салбар, улс төрийн намууд, магадгүй талбай дээр байр сууриа илэрхийлж байгаа идэвхтэй дуу хоолойгоо хүргэж байгаа бүхэн парламентад байснаар зөвшилцлийн, төлөөллийн зарчим үүсдэг. Том тогтолцоогоороо холимог тогтолцоонд шилжих нь зүйтэй. Ард түмэн шууд сонгоогүй хүн ороод ирлээ гэх асуудал байдаг. Гэхдээ бусад парламентын засаглалтай орнууд сонгодог парламентыг ашиглаж байна. Шулуухан хэлэхэд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой, холимог тогтолцоотой холбоотой, Ерөнхийлөгчийг парламентаас сонгохтой холбоотой асуудал яригдаж байсан. Тухайн үед сонгууль дөхсөн байсан учраас эдгээр 3-4 зүйл орхигдсон. Үүнийг дахин ярилцах хэрэгтэй.

Надад дан дээл сайн, муу гэж ярих эрх байхгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний улс төрийн байр суурь бол сонгодог парламентыг тууштай дэмжих юм. Энэ байр сууриасаа огт ухрахгүй. Цөөнх ямар байр суурьтай байгаа нь туйлын чухал. Тиймээс сайн ярилцах хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ