Товчхон
               

БНСУ-д найздаа хүч хэрэглэн, хөнөөсөн этгээдүүдэд 30 жилийн ял оноожээ

               
2022-06-30 0

Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүхээс ахлах сургуулийн найзаа 2020 онд хорьж, хүчирхийлж хөнөөсөн хэргээр хоёр залууд тус бүр 30 жилийн хорих ял оноосныг хэвээр үлдээсэн байна.

Сөүлийн дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг баталж, Ким, Ан овогтой 22 настай шүүгдэгч нарыг 2020 оны есдүгээр сараас 11-р сар хүртэл хохирогчийн биед халдсан гэм буруутайд тооцжээ.

Гэвч шүүх зөвхөн Кимийг 10 жилийн хугацаанд цахим хяналтын бугуйвч зүүхийг тушаасан бөгөөд Анд холбогдох прокурорын хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгдэгчид өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хохирогчийг Сөүлийн баруун хэсэгт байрлах байрандаа аваачиж, хорьсон байна. Үүний дараа хохирогчийг өөрсдөд нь тулгасан танхайн хэргээс татгалзахыг албадаж, 5.7 сая гаруй вон (4,386 ам. доллар) танхайрч авчээ.

Цагдаагийнхан өнгөрсөн зургадугаар сарын 13-ны өдөр хохирогчийн цогцсыг оршин суух газраас нь олсны дараахан хэрэгтнүүдийг баривчилсан байна. Шүүхийн дүгнэлтээр хохирогч уушгины хатгалгаа болон хоол тэжээлийн дутагдалд орсноор нас барсан нь тогтоогджээ. Хохирогч нас барах үедээ ердөө 34 кг жинтэй байжээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ