Товчхон
               

Жүжигчин Хён Бин, Сон Е Жин нар удахгүй шинэ хүнээ өлгийднө

               
2022-06-30 0

БНСУ-ын алдарт жүжигчид болох Хён Бин, Сон Е Жин нар шинэ хүнээ хүлээж буйгаа өнгөрсөн даваа гарагт албан ёсны инстаграм хуудастаа мэдэгдсэн байна.

Сон Е Жин инстаграм хуудастаа,  “Бидэн дээр шинэ амьдрал ирж байна. Энэхүү сайхан мэдээг хүргэхээр болгоомжлон хүлээж байлаа” хэмээн бичжээ.

Түүнчлэн өдгөө 40 настай жүжигчин бүсгүй санаа зовнил, догдлолын дунд өдөр ирэх тусам биеийнхээ өөрчлөлтийг мэдэрч байгаагаа хуваалцжээ. Тэрбээр “Эргэн тойрныхоо хүмүүст ч хараахан хэлж амжилгүй болгоомжилж байсан ч одоо бол шинэ гишүүнтэй болж байгаадаа маш их талархаж байна” гэв.

Түүний агентлагаас түүнийг жирэмсний эхний шатанд байгааг мэдэгдсэн ч яг хэдэн сартайг мэдээлээгүй байна. Өдгөө 39 настай Хён, Сон нар 2020 оны гуравдугаар сард болзох болсноосоо хойш хоёр жилийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан бөгөөд 2018 оны “The Negotiation” болон “Crash Landing On You” киноны гол дүрд хамтран тогложээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ