Улсын хэмжээнд халдварын 96 тохиолдол бүртгэгджээ

               
2022-07-01 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 96 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Батлагдсан тохиолдлуудын 46 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,981 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд гурав, Өвөрхангайд 12, Өмнөговьд 33 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эдгэрсэн бол одоогоор 722 хүн хяналтад байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ