Сагсан бөмбөгийн дэлхийн гран при Монголд анх удаа эхэллээ

               
2022-07-01 0

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт өнөөдөр эхэллээ. Монголд анх удаа болж буй тэмцээнд хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга болсон Франц болон Нидерланд, Польш, Румын, Чехийн шигшээ баг оролцож байна.

Монголоос Токиогийн олимпод өрсөлдсөн шигшээ, “Улаанбаатар Амазонс”, “Сүхбаатар Амазонс” гэсэн гурван баг хүч сорьж байгаа юм. Дэлхийн гран при тэмцээн өнөөдөр, маргааш Улаанбаатар Паласын “Royal 3×3 Event Hall”-д болно.

Холбоотой мэдээ