
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан яг одоо нийслэлийн “Хангарди” ордонд болж байна. Хуралдаанаар:
- -Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах тухай,
- -Иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар санал аван дэмжих тухай,
- -Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн талаарх саналыг дэмжих тухай,
- -Авто зам ашигласны талаар авах зарим арга хэмжээний тухай,
- -Авто зогсоолын талаар авах зарим арга хэмжээ зэрэг 10-аад асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг НИТХ-д оруулсан юм. Түүний гаргасан саналыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэнэ. Автомашины зогсоолын талаар авах арга хэмжээний хүрээнд НИТХ дахь зарим намын төлөөлөгчдөөс автозогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмэх байдлаар, тодруулбал, 4 цагаас дээш хугацаанд машинаа зогсоовол цаг тутамд 4500-аас дээш төгрөгийн төлбөртэй болох талаар санал гаргажээ.

0 cэтгэгдэлтэй