
Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг өргөжүүлэх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Цаатан” фестивалийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Өнөө жил тус фестиваль долдугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно. 18 дахь удаагийн “Цаатан”-ы үеэр “Уушгийн өвөр”-ийн буган чулуу хөшөөний цогцолбор үзэх, тусгайлан бэлтгэсэн цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах боломжтой.
Цаа буга унаж, уралдаж, цаатны уралдаан сонирхон, цаа саах, зургаа авахуулах зэрэг олон боломжийг бүрдүүлжээ. Мөн энэ үеэр бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, “Тайгын эгшиглэн” ардын урлагийн тоглолт болно.

0 cэтгэгдэлтэй