ЭМЯ: Эмнэлэгт цаг авахтай холбоотой санал гомдол 37.9 хувьтай байна

               
2022-07-01 0

ЭМЯ-наас “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д Эрүүл мэндийн салбарт ирж байгаа иргэдийн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлт мөн авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ оны зургаан сард 11-11 төвд Эрүүл Мэндийн салбартай холбоотой нийт 144 хүсэлтийг хүлээж авснаас 60.4 хувь нь гомдол, 5.6 хувь нь санал, 7.6 хувь нь хүсэлт, 26.4 хувь нь талархал эзэлж байна.

Ирсэн өргөдөл гомдлыг хамгийн сайн шуурхай 11 байгууллага байгаагаас Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 17.6 хувь, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг 13.8 хувь, ЭМ-ийн хөгжлийн төв 13.8 хувь, Хавдар судлалын үндэсний төв 10.3 хувь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үмэндийн үндэсний төв 9.2 хувь, Улсын гуравдугаар төв эмнэлэг 8 хувь, ХӨСҮТ 6.9 хувь, Бусад ЭМ-ийн байгууллага 10.3 хувийг эзэлж байна.

Нийт шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг агуулгаар нь харвал эмчилгээ үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 42.7 хувь, эмнэлэгт цаг авахтай холбоотой санал өргөдөл гомдол 37.9 хувь, эмч ажилчдын харилцаа, хандлагатай холбоотой 12.6 хувь, бусад санал гомдол 6.8 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн мэдээлэлд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төлөөлөл оролцож, өөрсөд дээрээ ирсэн хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэж буйгаа тайлбарлалаа.

Нэмж тэмдэглэхэд, иргэд эмнэлгүүдийн автомашины зогсоолын төлбөр, цахим үйлчилгээний ажилчдын хүртээмж, мэс засал, хагалгааны оочер, амбулторийн үйлчилгээний ачаалал хүлээлт зэрэг өргөдөл, гомдол зонхилж байна.   

Холбоотой мэдээ