Дэлгэрмөрөн голоос эмэгтэй хүний цогцос олджээ

               
2022-07-01 0

Дэлгэрмөрөн голд цогцос байна гэсэн дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар  зургадугаар сарын 30-ны өдрийн 17:36 цагийн үед хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 9 км замыг туулан 18 цаг 5 минутад очиж “Дэлгэрмөрөн” голын уснаас нэр, нас тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг 20 минут ажиллаж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ. Иргэдийг  хэт халууцсан үедээ голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчих хэрэгтэйг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ