Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг маргааш болно

               
2022-07-01 0

Онцгой байдлын ерөнхий газраас  “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг  маргааш буюу долдугаар сарын 02-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэнэ.

Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ