Монгол шүүгчид “AFC cup” тэмцээнийг шүүв

               
2022-07-01 0

“Азийн Аваргуудын лиг” гэж нэрлэгддэг “AFC Cup” тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 24-30-нд болов. Тус тэмцээний “Е” хэсгийн тоглолтуудыг Тажикистаны нийслэл Душанбе хотноо зохион байгууллаа.

“AFC Cup” тэмцээний хэсгийн тоглолтуудыг Монгол Улсаас FIFA зэрэглэлтэй шүүгч болох Б.Хаш-Эрдэнэ, Э.Галбадрах нар шүүв. Талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ хэсгийн эхний тоглолтод дөрөвдүгээр шүүгчээр, “ЦСКА Памир”-“Нефтчи” багийн тоглолтын талбайн шүүгчээр ажиллажээ. Харин Э.Галбадрах хоёр тоглолтод хажуугийн шүүгчээр ажилласан байна.

Холбоотой мэдээ