Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдыг тохилох захирамжид гарын үсэг зурлаа

               
2022-01-18 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилох захирамжид гарын үсэг зурж, гардууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан юм. Энэ дагуу Ерөнхий сайд захирамжид гарын үсэг зурж буй бөгөөд шинээр томилогдсон сайд өнөөдөр УИХ-д тангараг өргөнө.

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль,

1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлын зэрэгтэй.

2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,

2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх,

2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,

2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,

2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,

2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,

2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,

2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай гэнэ.

Холбоотой мэдээ