Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтоо хийлээ

               
2022-07-04 0

Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтоо өчигдөр /07.03/ Узбекистаны шигшээ багтай хийлээ.

Тоглолт Киргизийн нийслэл Бишкек хотод Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлсэн бөгөөд 17-10 харьцаагаар Узбекистан хожсон. Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг хожигдсоноор бүсийнхээ гуравдугаар байрын төлөө талбайн эзэн Киргизтэй энэ сарын 6-ны 17:00 цагаас тоглохоор болов.

Монгол Улсад хөгжөөд удаагүй байгаа рагбийн төрлөөр ийнхүү дэлхийн чансааны тоглолтоо амжилттай хийсэн шигшээ баг дараагийн тоглолтдоо бэлэн гэж гэв.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. О.Нацагдорж
  2. Н.Батаа
  3. Ц.Өнөболд
  4. М.Цогт-Эрдэнэ
  5. А.Дөлгөөн
  6. Ц.Төгөлдөр
  7. Э.Жавхлантөгс
  8. Н.Нямбаяр
  9. Г.Мөнхдэмбэрэл
  10. Э.Гансайхан
  11. О.Балжинням
  12. Б.Наранбаатар (Багийн ахлагч)
  13. Б.Сод-Эрдэнэ
  14. П. Баярням
  15. Б.Бат-Эрдэнэ
  16. С.Дарханбат
  17. Н.Энх-Амгалан
  18. Г.Алтангэрэл
  19. Г.Мэнд-Амар
  20. Б.Ган-Эрдэнэ

Холбоотой мэдээ