ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд албан журмаар айлчилна

               
2022-07-04 0

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ойрын хугацаанд Монгол Улсад айлчлах талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараах хэвлэлийн хурлын үеэр тус мэдээллийг баталгаажууллаа.

Тодруулбал бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров албан журмаар айлчилна. Холбогдох гэрээ хэлцэл хийгдэх байх. Гэхдээ бүлгийн хуралдаанаар энэ талаар ярилцаагүй” гэлээ.

Холбоотой мэдээ