Д.Тогтохсүрэн: АИ-92 автобензины үнийг цаашид анхаарч, барих чиглэлийг Засгийн газарт өглөө

               
2022-07-04 0

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

“Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл сонслоо. Тодруулбал, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар салбарын сайд нарын мэдээллийг сонссон.

Засгийн газраас өгч буй мэдээллээр дээр нэр төрлийн бүтээгдэхүүнүүд энэ жилдээ тасалдахгүй гэдэг мэдээлэл өгсөн. Шатахууны үнийн тухайд дизель түлшний үнийг барьж чадахгүй гэдгээ Засгийн газар өмнө нь зарласан.

Харин өнөөдрийн бүлгийн хурлаас АИ-92 автобензины үнийг цаашид анхаарч, барих, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, логистикийг сайжруулах, цементийн үнийг анхаарах зэрэг чиглэлийг Засгийн газарт өглөө.

Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулганыг энэ долоо хоногийн Лхагва гарагт завсарлуулахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө Төсвийн гүйцэтгэлийн тухай хуулийн батлах ёстой. Мөн Төрийн албаны тухай зэрэг хэд хэдэн хууль байгаа. Тэдгээр хуулийг хугацаанд нь батална” гэлээ.

Холбоотой мэдээ