ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын хоккейчдын нөхөрсөг тоглолт болно

               
2022-07-05 0

Туушин зочид буудалд

08:00 цагт “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг болно. 

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно.

09:00-17:00 цагт УИХ-ын Байнгын хороод хуралдана. 

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд

09:00 цагт Монголын анагаах ухааны салбарт түүхэн үйл явдал тохиож анх удаа долоон настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн талаарх хэвлэлийн хурал болно.

Үндэсний цахим гүйлгээний төвд

10:00 цагт Монголбанкны Ерөнхийлөгч Инфляцын хоёрдугаар улирлын тайлан, 10 их наяд төгрөгийн зээлийн хэрэгжилтийн талаар сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.

Новотел зочид буудалд

11:00 цагт Аудитын компанийн захирлуудын семинар болно.

Цахим хэлэлцүүлэг

11:00-13:00 цагт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ба Хүний эрх” цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь дугаарыг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Шонхор тауэрт

11:30 цагт Ардчилсан Намаас тус намын XIV их хурлын талаар мэдээлнэ.

Буянт ухаа дахь Соёлын өвийн үндэсний төвд

12:00 цагт соёлын биет бус өвийн “Өв Эрдэнэ” театрын нээлт болно. 

Баянзүрх дүүргийн “Бидний гудамж”-ны сагсан бөмбөгийн талбайд

12:00 цагт “Баянзүрх CUP” 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. 

Засгийн газрын 11 дүгээр байранд

13:30 цагт Шүүхийн сахилгын хорооноос “Шүүхийн сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хагас жилийн мэдээлэл” хэвлэлийн хурал зохион байгуулна. 

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн өргөөнд

14:00 цагт хорт хавдрын туяа эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулсан IMRT, VMAT технологи нэвтрүүлсэн тухай хэвлэлийн хурал болно. 

“Steppe Arena”-д

18:00 цагт олон улсын хоккейчдын “Friendship Cup Mongolia- 2022″ нөхөрсөг тоглолт болно.

Холбоотой мэдээ