ЭСЯ: АНУ-д олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөж байна

               
2022-07-05 0

Өчигдөр /2022.07.04/ АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк/Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, 6 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан эмгэнэлт үйл явдал боллоо.

Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг баривчилсан бөгөө шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байна.

Иймд иргэд Та бүхнийг гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд аль болох оролцохгүй байхыг Вашингтон хот дах ЭСЯ-ны Консулын хэлтэсээс зөвлөлөө.

Холбоотой мэдээ