Товчхон
               

Шинжилгээгээр халдварын 72 тохиолдол шинээр батлагджээ

               
2022-07-05 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 72 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 43-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Батлагдсан тохиолдлуудын 41 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,311 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд нэг, Дархан-Уулд гурав, Дорноговьд долоо, Ховдод нэг, Өмнөговьд 19 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрсэн бол одоогоор 656 хүн хяналтад байна.

Холбоотой мэдээ