Монголын “U20” насны залуу бөхчүүд Бахрайн улсыг зорив

               
2022-07-05 0

Бөхийн төрлүүдийн “U15” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрайн улсад үргэлжилж байгаа бөгөөд даваа гарагт чөлөөт бөхийн хөвгүүдээс 2 бөх хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, 57 кг-д Дархан-Уул аймаг, “Эрхэт Майнинг” компанийн тамирчин Мягмарсүрэнгийн Сумъяабазар, 75 кг-д Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Энхбатын Бямбадорж нар хүрэл медалийн эзэд болжээ.

Харин 38 кг-д Б.Анартулга, 41 кг-д У.Буянхишиг, 44 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д М.Аманбек нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан байна.

Ташрамд дуулгахад, Чөлөөт бөхийн “U20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорин барилдах Монголын залуу бөхчүүд өнөөдөр Бахрайныг зорилоо.

Холбоотой мэдээ