Оюуны бэрхшээлтэй хүүгээ боомилж хөнөөсөн этгээдэд таван жилийн ял оноов

               
2022-07-05 0

БНСУ-д өнгөрсөн гуравдугаар сард таван настай оюуны хомсдолтой хүүгээ уйлсанд дургүйцсэн гэх шалтгаанаар хоолойг нь боомилж хөнөөсөн төрсөн эцэгт нь шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ.

Өдгөө 34 настай тэрбээр гуравдугаар сарын 15-ны өдөр Сөүл хотын баруун хэсэгт орших Инчон дахь гэртээ тус хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна. Түүнчлэн хэрэг үйлдэх болсон гол шалтгааныг тодруулахад “Хүү унтахгүй шөнө дөлөөр хэтэрхий их уйлж байсанд дургүй хүрсэн” гэх тайлбарыг өгчээ.

2020 оны эхээр гэрлэлтээ цуцлуулсны дараа тэрбээр нэг жилийн хугацаанд сэтгэл санааны дарамтад орсон бөгөөд энэ хугацаанд хүүхдээ ганцаараа өсгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Өмнөх байцаалтуудын үеэр аав нь түүнийг үрчлүүлэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа “Бүхнээ орхиж, хүүгээ болон өөрийгөө алах тухай нэг бус удаа бодож байсан” хэмээн мэдүүлсэн байна.

Шүүхээс “Яллагдагч хохирогчийн уйлсанд уурлаж, сэтгэл зүйгээ хянаж чадалгүй санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдэгдээд, аав нь хүүхдийг хүчирхийлдэггүй байсан болохыг мэдэгдэгджээ. Мөн Инчон дүүргийн шүүхээр түүнийг хүүхэдтэй холбоотой байгууллагад ажиллахыг таван жилийн хугацаагаар хоригложээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ