Товчхон
               

ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн Д.Энхсайхан хоёр танхимт парламентын асуудлаар мэдээлэл хийнэ

               
2022-07-06 0

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

09:00 цагт “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол болно.

БХБЯ-нд

10:00 цагт Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Улсын Ерөнхий прокурорын газарт

10:00 цагт Прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

10:30 цагт Хэнтий аймгийн малчид, малын эмч нар махны экспортыг зогсоосноор малын түүхий эд, малчны хөдөлмөр үнэгүйдэж байгаа талаар мэдээлнэ.

МҮЭХ-ны 313 тоотод

11:00 цагт Ардчилсан намд сүүлийн хоёр  жил өрнөсөн үйл явдал, эв нэгдлийг хангах талаар АН-ын залуус хэвлэлийн хурал хийнэ. 

Д.Сүхбаатарын талбай, хөшөөний өмнө

11:00 цагт Иргэн Д.Энхсайхан хоёр танхимт парламентын асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00-12:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Холбоотой мэдээ