ТАНИЛЦ: Наадмаар ажиллах хилийн боомтуудын хуваарь

               
2022-07-06 0

Наадмаар ажиллах болон амрах хилийн боомтуудын хуваарийг хүргэж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам харилцан тохиролцсоны дагуу 2022 онд Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд амрахгүй ажиллах юм байна.

Харин Монгол, ОХУ-ын хилийн боомтуудаас Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх авто замын боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрах бол Ульхан боомт долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна. Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцавын авто болон төмөр замын боомтууд ажиллана.

зураг

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Холбоотой мэдээ