Наадмаар Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулна

               
2022-07-06 0

Үндэсний их баяр наадмаар ачаа, тээш тээвэрлэлтийн хэмжээ эрс багасахтай холбогдуулан 2022 оны долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд дараах чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй болохыг УБТЗ ХНН-ээс мэдэгдэв.

  1. УБ – Сүхбаатар – УБ чиглэлийн зорчигчийн №271/264-р, №263/272-р галт тэрэг
  2. УБ- Замын-Үүд – УБ чиглэлийн зорчигчийн №276/275-р галт тэрэг
  3. УБ – Сайншанд – УБчиглэлийн зорчигчийн №286/285-р галт тэрэг
  4. Айраг – Бор – Өндөр – Айраг чиглэлийн зорчигчийн №610/609-р галт тэрэг.

Долдугаар сарын 11-ний өдөр хүртэл бүх чиглэлд тээш, ачаан тээшийг ачиж тээвэрлэх ажлыг дуусгаж, агуулахад ачаа хонуулахгүй болохыг анхаарууллаа.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан УБ-Эрдэнэт-УБ чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон байна. Тодруулбал

  1. Улаанбаатар хотоос 2022 оны долдугаар сарын 07, 08, 15, 16-ны өдрүүдэд 21:30 цагт явж, Эрдэнэт өртөөнд 10:05 цагт ирнэ.
  2. Эрдэнэт өртөөнөөс 2022 оны долдугаар сарын 09, 10, 17, 18-ны 00:15 цагт явж, Улаанбаатар өртөөнд 12.30 цагт хүрнэ.
зураг

Харин үндсэн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна гэв.

Холбоотой мэдээ