Японд хэт халалтын улмаас хүмүүс эмнэлэгт хүргэгдэж байна

               
2022-07-06 0

Японд зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 3-ны хооронд доод тал нь 14 300 хүн халуунд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Онцгой байдлын яамны чиг үүргийг гүйцэтгэдэг тус улсын гал түймэртэй тэмцэх ерөнхий газраас мягмар гарагт мэдээлснээр, долоо хоногийн хугацаанд халуунд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 3.2 дахин нэмэгджээ. Үүний зэрэгцээ зургаадугаар сард улсын хэмжээнд халуунд цохиулсны улмаас дор хаяж 15 657 хүн эмнэлэгт хүргэгдсэн нь ийм статистик хөтөлж эхэлснээс хойших зургаадугаар сарын хамгийн дээд үзүүлэлт болсон байна. 

Японд өнгөрсөн долоо хоногийн туршид сүүлийн 150 жилд байгаагүй халуун болжээ. Токио хотод өдрийн дундаж температур 32 хэмээс давж, тус улсын зарим бүс нутагт 40 хэмээс дээшилж халсан байна.

Тус улсад хамгийн халуун цаг агаар ихэвчлэн долоо, наймдугаар сард тохиодог. Эрх баригчид иргэддээ малгай өмсөж, шингэн зүйл их ууж, гадуур явахгүй байхыг уриалж байна.

Холбоотой мэдээ