Товчхон
               

Архангай аймгийн малчин О.Доржид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

               
2022-07-07 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн Хайрхан сумын малчин Отгоны Доржид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулахдаа мал маллагааны дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн ашиг шимийг нь дээшлүүлж, улс аймгийн аварга малчнаар шалгарсан амжилт, олон айл өрхийг малжуулахад 3,000 гаруй толгой мал өгч дэмжлэг үзүүлж, залуу малчдыг малч ухаанд дагуулан сургаж байгаа хичээл зүтгэл, хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарт оруулж буй бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Гавьяат малчин О.Доржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Холбоотой мэдээ