Товчхон
               
Баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

2022-07-07 0

 7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдэж,  Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж гол үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 8-нд Онон гол Дадал сум , Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр зуурын бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Холбоотой мэдээ