Урианхай сур харваагаар улсын наадам эхэллээ

               
2022-07-08 0

Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөр өнөө өглөө Урианхай сур харваагаар албан ёсоор эхэлж байна. Жил бүр улсын наадам урианхай сур харвааны төрлөөр эхэлдэг уламжлалтай билээ.

Эрийн гурван наадмын уламжлалт төрлүүдийн нэг сур харваа нь үндэсний спортын төрөл бөгөөд дотроо халх, урианхай, буриад гэсэн үндсэн гурван хэлбэртэй байдаг. 

Урианхайчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг байжээ. Эдүгээ наадмын төрөл болсон бөгөөд үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж оролцогч тус бүр дөрвөн сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Тэрхүү суран байг “чих” хэмээнэ. Эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Хоёр дахь сурыг “тэгнээ”, гурав дахийг “ганзага”, дөрөв дэхийг “уяа” гэнэ. Эцэст нь баг, оролцогч бүр дүнгээ гаргана.

Урианхай сурыг шашны зан үйлээс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр үндэсний сурын нэг төрөл болсон урианхайн сурыг майдар эргэх ёслолын үеэр зохион байгуулдаг байжээ. Урианхайчууд сур харвах нь тэр жилд тохиох сайн сайхан үйл явдлыг дууддаг хэмээн үздэг тул баяр ёслол, эсвэл таагүй тохиолдол бүрт сур харвуулдаг заншилтай байжээ. Тиймээс ч хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эл өдөр харваачид наадмаа эхлүүлэх бөгөөд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг дүрэмтэй. Саранпай хэмээн нэрлэх байг оролцогч тус бүр таван сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Нэгэн цагт үхрийн шир харваж байсан урианхайчууд орчин үед хуйлсан сураар бай хийх болсон. Түүнийгээ чих гэх бөгөөд эхний онох чихийг магнай хэмээн нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Энэ мэтчилэн 2 дахь сурыг “тэгнээ”, 3 дахийг нь “ганзага”, 4 дэхийг нь “уяа” гэнэ. Хэн хичнээн оносныг тусгай самбарт тэмдэглэн, эцэст нь баг оролцогч бүрийн дүнг гаргаж, харваач бүр өрөг дуусахад ядаж, “өөрийн” хоёр чихээ оносон байх шаардлагатай. Эс чадвал “хамба суулгана. Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл. Өөрөөр хэлбэл, харвах эрхийг нь хасаж байгаа хэрэг ажээ.

Холбоотой мэдээ