Долоо хоногт зургаан иргэн ослын улмаас амиа алдлаа

               
2022-07-08 0

Өнгөрсөн долоо хоногт тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 1350 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 946 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 15 хүн, орон нутагт 13 хүн, нийт 28 хүн гэмтэж бэртсэн.

Ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт гурван хүний амь хохирсон байна. Нийт зургаан хүний эрдэнэт амь эндлээ.

Ослын статистик тоо мэдээллээс харахад дийлэнх тохиолдолд орон нутгийн замд осолдож, амь эрсдэж байна. Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Энэ нь монгол улсад агаарын зорчигч тээврийн 3-4 онгоц унаж осолдож байгаатай ижил хэмжээний хүн зам тээврийн ослын улмаас эндэж байна гэсэн үг.

Ихэнх  осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ