Товчхон
               

Триатлоны улсын аваргын тэмцээний үеэр нэг тамирчин осолдож амиа алджээ

               
2022-07-08 0

Тэсвэр хатуужлын спорт болох триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Архангай аймгийн Өгий нуурт эхэлсэн билээ.

Харамсалтай нь тэмцээний үеэр нэг тамирчин усанд осолдож амиа алдсан явдал тохиожээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага байцаалт явуулж байгаа юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдаж 230 гаруй тамирчид оролцож байв.

Холбоотой мэдээ