Наадмаар зөвшөөрөлгүй дрон нисгэвэл сая хүртэлх төгрөгөөр торгоно

               
2022-07-08 0

Нисгэгчгүй нисэх биет /дрон/ ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд:

Нисгэгчгүй нисэх биет / дрон/ ашиглах хүн, хуулийн этгээд та бүхэн иргэний нисэхийн дүрмийн инд-101.205, инд-101.207, инд-101.211, инд-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7-н худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.

Долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо”-нд албан бичгээр хандсаны дагуу төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгоно.

Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулна.

14.12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Холбоотой мэдээ