АНУ-ын цэргүүдийг Японд байлгах зардлын тухай гэрээнд гарын үсэг зуржээ

               
2022-01-07 0

АНУ-ын цэргийн баазуудыг Японы нутаг дэвсгэрт байрлуулах зардлын тухай гэрээнд хоёр улсын төлөөлөгчид гарын үсэг зурлаа гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Япон, АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар “2+2” хэлбэрээр өнөөдөр хийсэн уулзалтын дараа дээрх гэрээнд гарын үсэг зурсан байна.  

Энэхүү баримт бичиг нь 2022-2026 он хүртэл хүчин төгөлдөр хэрэгжинэ. Энэ хугацаанд АНУ-ын цэргүүдийг нутаг дэвсгэртээ байлгахад Япон улс 1.055 их наяд иенийн (одоогийн ханшаар 9.29 тэрбум ам.доллар) зардал гаргах бол жилийн зардал нь 211 тэрбум иен (1.85 тэрбум ам.доллар) болох аж. Энэ нь одоогийн санхүүгийн жилийнхээс (2022 оны гуравдугаар сарын 31-нд дуусна) 10 орчим тэрбум иенээр (86.2 сая доллар) их юм.

Японд нийтдээ АНУ-ын 50 мянга гаруй цэрэг байрладаг бөгөөд тус улсын цэргийн байгууламжуудын ихэнх нь Окинава арал дээр төвлөрдөг байна. 

Холбоотой мэдээ