Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

               
2022-07-08 0

Үндэсний Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ныг дуустал бүртгэх юм. Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 7 дугаар сарын 7-9-нд 10.00-19.00 цагийн хооронд Бөхийн өргөөнд бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Харин хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн 7-9-нд 10-19 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр ирж бүртгүүлэх талаар мэдээллээ.

Холбоотой мэдээ