Академич, гавьяат хуульч, Ж.Амарсанааг Сүхбаатарын одонгоор шагнав

               
2022-07-10 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг Сүхбаатарын одонгоор шагнав.

Одонг 2022 оны долдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат гардуулж, Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. 

Эх сурвалж: Үндэсэн Хуулийн Цэц

Холбоотой мэдээ