НААДАМ: Гарааны зурхайгаас 202 азарга гарлаа

               
2022-07-11 0

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн өдөр Хүй долоон худагт хурдан морины азарганы уралдаан эхэллээ. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд газар газраас цугласан 283 азарга бүртгүүлсэн байна. Гарааны зурхай руу хөдөлсөн 202 хурдан азарга дотор улс, бүсийн наадмын түрүү айргийн олон сайхан алдартай хурдан хүлгүүд байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн улсын наадмын 5 түрүү, зургаан айрагтай хээр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн улсын хоёр айраг, Их хурдын нэг, бүсийн таван айрагтай ажнай цавьдар, Монгол Улсын Тод манлай уяач Х.Аминхишигийн улс, бүсийн дөрвөн түрүү, нэг аман хүзүүтэй цолмон зэрэг цуутай хүлэг морьд дөнгөж сая гарааны зурхайгаас гарлаа.

Холбоотой мэдээ