Манлай уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

               
2022-07-11 0

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд газар газрын хурдан шандас 283 азарга бүртгүүлснээс 202 азарга гараанд гарлаа.

-Энэ жилийн наадамд Төв аймгийн Баян сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Нямжавын хээр азарга түрүүллээ.

-Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан азарга

-Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан азарга

-Айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаатарын хүрэн азарга

-Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батболдын халтар азарга тус тус хурдлав.

Холбоотой мэдээ