Кёкүшюүзан Д.Батбаяр нэгийн даваанд өвдөг шороодов

               
2022-07-11 1

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн аварга, арслан цолтон тэргүүлсэн хүчит 1024 бөх зодоглож байна.

Энэ жилийн наадамд мэргэжлийн сүмо бөхийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаяр зодоглолоо. Тэрбээр нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын заан Н.Мөнхжаргалтай оноолт таарав.

Хоёр бөхийн эхний барилдаан маргаантай болсон тул дахин барилдуулахаар шийдвэрлэв. Хоёр дахь барилдаанд Улсын начин  Н.Мөнхжаргал давж, туг тойрлоо. 

Холбоотой мэдээ