Олон улсын төр засгийн удирдагч нараас баярын мэндчилгээ ирүүлжээ

               
2022-07-11 0

Монгол Улсын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Японы Гадаад хэргийн сайд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд, Туркийн Гадаад хэргийн сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Вьетнам улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар болон Монгол Улсын иргэдэд мэндчилгээ ирүүлжээ.

Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса

зураг
зураг

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Жинь 

зураг
зураг

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ ТАНАА

Эрхэмсэг хатагтай сайд аа!

Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Улаанбаатар хотноо халуун дотноор хүлээн авч, үр дүнтэй хэлэлцээ хийсэн Танд талархал илэрхийлье.

Орос, Монголын улс төрийн яриа хэлэлцээ, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэх нь манай улс, ард түмний язгуур ашиг сонирхол, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилтод нийцэж байна гэдэгт итгэлтэй байна.

Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд эрүүл энх, шинэ амжилтыг хүсье” гэжээ.

С.ЛАВРОВ

Москва хот

2022 оны 7 дугаар сарын 11 өдөр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен

Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд Үндэсний Их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлж, сайхан наадахыг хүсэн ерөөе.

Сорилт бэрхшээлтэй энэ цаг үед Наадам нь Монголын ард түмэнд тусгаар тогтнол, уламжлалт өв соёлоо тодотгон харуулах боломжийг олгож байна. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш”-ийн хувьд хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлж, нийтлэг үнэт зүйлсээ бататгахын төлөө байна.

Монголын ард түмэн энэхүү баяр цэнгэлтэй, эв нэгдэлтэй үеийг сайхан тэмдэглэхийн ерөөлийг дэвшүүлье!

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен

2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушлу

Эрхэм хүндэт Сайд аа, Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон найрсаг Монгол ахан дүүстээ чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэе .

Хоёр улсын нийтлэг түүх, соёлын хэлхээ холбоогоор бэхжсэн бидний харилцаа харилцан ашигтай байх үндсэн дээр хөгжиж байгаад баяртай байна. Цаашид дээд түвшний айлчлалуудаар салбар бүрийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн сацуу, гуравдугаар сард төлөвлөгдөж байсан Эрхэмсэг хатагтай Таны айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Caйд Мевлут Чавушоглу

зураг

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук

зураг
зураг

Холбоотой мэдээ